Эрэн сурвалжлагдаж байсан таван хүнийг олжээ

2022 оны 2 сарын 09

"Сар шинэ-2022" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсээс нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 262 чиглэлд 528 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 2388 иргэн, 1702 тээврийн хэрэгслийг шалгажээ. Мөн эрэн сурвалжлагдаж байсан таван хүнийг олж тогтоон, гар дээрээс хууль бусаар согтууруулах ундаа худалдсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эрхгүй үедээ болон эрх хасагдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26 зөрчлийг илрүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634321
1 эможи

keyboard_arrow_up