Хурдан морины уралдаан зохион байгуулсан уяачдыг шалгаж байна

2022 оны 2 сарын 08

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын тавдугаар багийн нутаг Баянгол гэдэг газар энэ сарын зургааны өдөр есөн уяач гурван насны бооцоот уралдаан зохион байгуулжээ. Нэр бүхий уяачдад Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 11 сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. 

Уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс иргэд, уяачдын зохион байгуулж буй хориглосон уралдаан, сунгааны талаарх мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108, Цагдаагийн 102 утсанд хандан өгөхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас уриалжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
634318
2 эможи

Hudakeldi
2022-02-08 19:13
Buruu
Б....
2022-02-08 18:10
Тэр нь ч арай юу юм бэ өвөл хавартаа уралдах гээд байгаа юм бол тодорхой нас заагаад том хүмүүсээ унуулаад уралддаг болчуул яасиййн бэ ард иргэд бид нар ч гэсэн морьдоо уралдийхийг харж бөхөө элдэв маргаангүй үзэж харж хөөрч үзмээр л байншдээ
Маам.Ганцогт
2022-02-08 17:49
Хууль зөрчидөг уяачидийн хурдалуулаад байгаа хулрдан гэх морьдийг асрамжийн газаруудийн хүнсэнд буудаж алаад өгөх хэрэгтээ ,нохой шиг буудаж хүнсэнд өг кк
keyboard_arrow_up