Д.Сүндийд оноосон гурван жилийн хорих ялыг зургаан сар болгов
2022 оны 2 сарын 08
“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болжээ.
Шүүхээс Д.Сүндийд оногдуулсан гурван жилийн хорих ялыг зургаан сар болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна.
Өмнө нь ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
- Шүүгдэгч Д.Сүндийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял,
- Шүүгдэгч Д.Баттөгсийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Г.Даваажавыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял,
- Шүүгдэгч Т.Батсайханыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял тус тус оноосон юм.
Хэргийн эргэн сануулахад, Д.Сүндий нь өөрийн эхнэр У-г 2019 онд зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдоод байв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
634315
1 эможи
t rorii
2022-02-08 19:13
төриин хулгаачдаал ядаж адилхан чадахуууу женко хүзүүгүй зовлон баярыг
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс