Ю.Цэдэнбал агсны унаж байсан “Зил-114” лимузинг дуудлагаар худалдана

2022 оны 2 сарын 08

Arslan.mn

Монголын төрд 44 жил зүтгэсэн, БНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбал агсны унаж байсан “Зил-114” маркийн лимузинг дуудлагаар худалдахаар болжээ. Дуудлага худалдааг Парис хотод зохион байгуулна.

Тус “Зил-114” лимузинг Москва дахь Ликачевын машины үйлдвэрт үйлдвэрлэжээ.

Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” УСК бүтээнэ – updown.mn

Уг лимузин нь "УБ 0001" улсын дугаартай, 2004 оныг хүртэл төрийн тэргүүний автомашины музейд хадгалж байсан.

Ю.Цэдэнбал тэргүүтэй дээд удирдлагууд өдөр тутамдаа илүү даруухан загварын машинуудыг ашиглаж, “Зил-114” лимузинг онцгой арга хэмжээ, төрийн айлчлалын үеэр ашигладаг байжээ.

Дуудлага худалдааны газар Ю.Цэдэнбал агсны унаж байсан Зил-114 машиныг 46-67 мянган ам.долларын үнэд хүрнэ гэж тооцоолсон гэнэ.

Эх сурвалж: eguur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
634311
4 эможи

keyboard_arrow_up