ЦЕГ:14 настай хүүхэд цонхоор унаж, амиа алдсан. Талийгаачийн ар гэрийнхэн ямар нэгэн банктай хамааралгүй
2022 оны 2 сарын 08
Нэгэн банкны захирлын гэрийн цонхоор эмэгтэй хүн унаж, нас барсан гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Бид энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын мэргэжилтнээс тодрууллаа.
Тэрбээр “Хан-Уул дүүргийн II хороонд өчигдөр 14 настай эмэгтэй хүүхэд цонхоор унаж, амиа алдсан. Урьдчилсан байдлаар гэр бүлийн маргаантай асуудлаас болсон байж болзошгүй. Талийгаачийн ар гэрийнхэн болон талийгаач ямар нэгэн банктай хамааралгүй. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
2
1
1
1
25
2
3
2
634310
39 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс