Охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй “тараах“ хэрэгтэй гэв
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг охидод ариун цэврийн хэрэгслийг сургуулийн орчинд үнэ төлбөргүй олгох хэрэгтэйг онцолжээ. Тэрбээр жиргээндээ “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, Өмнөд Африк зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Монгол Улсад бас ингэх нь зөв.
Үүний тулд бид улс орнуудын жишгээр ариун цэврийн хэрэгслийг татвараас чөлөөлөх, үнийг буулгах арга хэмжээнээс эхлэн шат дараалалтай бодлого явуулъя. Эхний ээлжинд сургууль, дотуур байранд ариун цэврийн хэрэглэл үнэгүй байрлуулах төсвийг батлах хэрэгтэй. Та бүхэн маань дэмжээрэй” гэжээ.