Г.ОТГОНТАМИР: “Агнах хориотой ан амьтны мах тээвэрлэсэн зөрчил ихээр илэрлээ“

2022 оны 2 сарын 08

Сар шинийн өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба зам хөдөлгөөний ачааллыг хэрхэн зохицуулсан болоод зам тээврийн ослын нийтлэг зөрчил, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлсэн талаар тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамр ярилцлаа.

Сар шинийн баярын өдрүүдэд нийт хэдэн зөрчил илэрсэн бэ? Замын хөдөлгөөнд оролцож буй иргэд ямар зөрчил ихэвчлэн гаргаж байна?

Баярын өдрүүдэд тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 835 дуудлага ирсэн. Үүнээс зам тээврийн осол 295 гарч 31 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртсэн байна. Хүний амь нас хохироогүй.

Өмнөх баярын үеийг бодвол орон нутгийн замд цагдаагийн алба хаагчид олон тоогоор гарлаа. Нийт хэдэн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан вэ?

Энэ жилийн Сар шинийн баяраар цагдаагийн байгууллага цагийн менежментийн хяналт шалгалтын ажлыг шинээр нэвтрүүллээ. Үүнд 50-100 км замд пост гаргаж нийт 151 алба хаагч ажиллав. Энэхүү шалгалтаар  хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хориотой ан амьтны мах тээвэрлэх зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа. Шалгалтын үр дүнд эрдэнэт хүний амь нас эрсэдсэнгүй. Харин орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлэв.

Нийслэлд нэг мянга орчим цагдаагийн албан хаагчид гудамж, замд үүрэг гүйцэтгэж ажилласан.

Агнах хориотой ан амьтны мах тээвэрлэх зөрчил баярын өдрүүдэд их илэрсэн гэж дуулсан. Энэ үнэн үү?

Тиймээ. Агнах хориотой ан амьтны мах тээвэрлэж Улаанбаатар хот руу явж байгаа зөрчил баярын өдрүүдэд нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт 14 зөрчил илэрлээ. Зөрчил гаргасан жолооч нар хүний дайвар гэж хэлдэг. Иймээс жолооч нар хүний дайвар авахгүй байх, хэрэв авсан тохиолдолд агнах хориотой ан амьтны мах байгаа эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй.    

Баярын өдрүүдэд нийслэлээс гарч буй иргэдийн тоо нэмэгдсэн байсан. Хэдэн хүн орон нутагруу зорчсон бэ? Нийслэл рүү ирж буй хүмүүсийн эрч буурахгүй гэж сонссон. Та энэ талаар дэлгэрэнгүй яриач?

Орон нутаг руу сар шинийн баяр эхэлснээс хойш 41 мянга гаруй тээврийн хэрэгсэл гарлаа. Харин нийт зорчигчийн тоо 97.514-д хүрээд байна. Ирэх өдрүүдэд нийслэл хот руу ирж буй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай. Учир нь их дээд сургууль болон ерөнхий боловсролын хичээл удахгүй орж эхэлнэ.  

Ойрын хугацаанд орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн ихсэх юм байна. Тэгэхээр иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ?

Нийслэлийг зорьж буй иргэд техникийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах хэрэгтэй. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо бүү бариарай. 

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634293
0 эможи

keyboard_arrow_up