Долоон настай охиныг ээжийнх найз дагуулан явж буудалд хоносон байжээ

2022 оны 2 сарын 08

Долоон настай охиныг хууран зочид буудал дагуулж явсан этгээдийг баривчилжээ. Тодруулбал, энэ сарын 05-ны өдөр 18:20 цагт ХУД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрээс долоон настай охиныг зүс таних эмэгтэй дагуулж явсан, сураггүй байна гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа хийхэд, "Долоон настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь 2022.02.05-ны өдөр хүүхдийн оршин суугаа хаягт ирж “Хамт тоглоомын талбайд тоглоё,” гэж хуурч гэрээс  нь гаргаад авч явсан нь тогтоогджээ.

Тухайн үед хүүхэд гэртээ өвөөгийнхөө хамт байсан бөгөөд өвөө нь охиных нь найз ирсэн тул хүүхдийг өгч гаргасан гэж мэдүүлжээ.

Тус эмэгтэйг 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос баривчилсан. Хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. Тухайн эмэгтэй охинтой хамт зочид буудалд хонож, охин "гэртээ харимаар байна" гэхэд нь "Өвөө чинь согтуу байгаа, эрүүл болохоор нь чамайг хүргэж өгнө. Надтай хамт байгааг ээж чинь мэдэж байгаа" гэж хэлжээ. Охины биед ил харагдах шарх сорви байхгүй ч гэмтлийн зэрэг тогтоох, шинжилгээнд хамруулахаар ШШҮХ-д хандаад байгаа юм байна. Охины хэлж байгаагаар түүнийг "зодож цохиогүй" гэж мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
634292
7 эможи

keyboard_arrow_up