Б.Жагар: Төрийн ордноор дүүрэн хулгайч нар байхад улс орон яаж хөгжих юм бэ?
Ард Түмний Штабын тэргүүн Б.Жагар Хөгжлийн банкнаас зээл авсан улс төрчдийг зарлаж, Засгийн газарт шаардлага хүргүүллээ.
Энэ талаар " Ял наймаалцаж тоглодог улс оронд амьдарч байна. Төрийн ордноор дүүрэн хулгайч нар сууж байхад улс орон яаж хөгжих юм бэ? Жинхэнэ ЖДҮ эрхлэгчид, ард иргэддээ энэ зээлээ өгөхгүй байж "Сахал" Д.Эрдэнэбилэг 500, 600 тэрбум төгрөгөөр юу хийх гэж байгаа юм? Ц.Анандбазар 17 тэрбум төгрөг аваад зориулалтын бусаар ашигласныг нь тогтоосон.
Б.Гарамгайбаатар байна. Энэ олон луйварчдын талаар ярих юм бол бидний цаг хүрэлцэхгүй. Би нэрийг нь хэлээд өгье. "Сахал" Д.Эрдэнэбилэг, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, АН-ын дарга С.Эрдэнийн охин Э.Содгэрэл, УИХ-ын гишүүн, сайд асан Ё.Отгонбаярын эхнэр, Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболд, УИХ-ын гишүүн, "Сод Монгол"-ын Ц.Анандбазар, "Бэрэн" группын захирал Б.Мөнхтөр, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, А.Сүхбат, ҮАБЗ-ийн НБДарга Ж.Энхбаяр, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат, ХААН банкны Ц.Баатарсайхан, Төрийн банк, "Чингис хаан" банкны эздийн нэг, Хүнс, Хөдөө Аж Ахуйн дэд сайд асан Ш.Лхамсүрэн, УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг, Г.Дамдинням, Сангийн дэд сайд асан С.Пүрэв, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр гээд нийтдээ 26 хүний нэр хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гараад байгаа. Энэ хүмүүс яагаад бичгийн цаасан дээр туслахаараа төсөл бичүүлээд, ямар ч барьцаа хөрөнгө шаардахгүйгээр мөрөөдлөөрөө зээл аваад байгаа юм бэ?" гэв.