АМГТГ: Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэх магадлалтай

2022 оны 2 сарын 07

Arslan.mn

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өсөж байгаа учраас Монголд шатахууны үнэ өсөх төлөвтэй байна. Ашигт Малтмал Газрын тосны газраас энэ талаар “Дэлхийн зах зээлд газрын тосны жишиг үнийг тогтоогч WTI болон Brent төрлийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна. Манай улс ОХУ-аас шатахуунаа импортолдог. Мэдээж багц бараа болгон бүтээгдэхүүнээ авч, үнээ тохирдог. Гэвч дэлхийн зах зээл дээрх үнийн жишгийг дагаж импортлох үнэ нэмэгдэнэ.

Тиймээс шатахууны үнийг 50-100 төгрөгөөр нэмэгдүүлэх талаар яригдаж байгаа. Ерөнхийдөө өндөр үнээр нэмж, иргэдэд дарамт үүсгэхгүйн тулд хамгийн боломжит байдлаар 50 төгрөг хэмээн тооцоолоод байгаа” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
634270
1 эможи

Иргэн
2022-02-08 00:46
Нэмсэн шигээ чанартай шатахуун бол яая гэхэв, бөөн хольц, шунал нь дуусдаггүй луйварчид
Зочин
2022-02-07 16:54
ene odoo arai dendej bainaa
keyboard_arrow_up