СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоон настай хүүхдийг байрных нь гаднаас үл таних хүн авч явжээ
2022 оны 2 сарын 07
Сонгинохайрхан дүүргийн Био комбинат орчимд байрлах 40-р байрны гаднаас бага насны хүүхэд алга болсон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Тодруулбал, долоон настай М охиныг 13:00 цагийн үед байрных нь гаднаас 25-30 орчим насны үл таних эмэгтэй хүн дагуулан авч явсан байна. Охиныг оройн 20:00 цагийн үед иргэдийн өгсөн мэдээллийн дагуу өөр дүүргээс эсэн мэнд олжээ.
Одоогоор тухайн эмэгтэйг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, ганцааранг нь дэлгүүр явуулахгүй, тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
4
1
634251
8 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс