Ерөнхий сайд өнөөдөр Ли Көчянтай уулзана
2022 оны 2 сарын 05
БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай уулзана. Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэхээр төлөвлөжээ.
Ерөнхий сайд нар өмнө нь 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр утсаар ярьж, 2021 оны аравдугаар сарын 12-ны өдөр цахимаар уулзаж байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
634238
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс