Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор Бээжин хотод очлоо

2022 оны 2 сарын 04

Arslan.mn

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулагдах өвлийн олимпын XXIV наадмын нээлтэд оролцохоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орноосоо мордсон юм.

Ерөнхий сайдын тусгай үүргийн нисэх онгоц Бээжин хотын олон улсын нисэх буудалд газардсан тухай Хятадын төв хэвлэлүүд саяхан мэдээлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Капитал” олон улсын нисэх буудалд Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, БНХАУ-ын талаас тус улсын Гадаад хэргийн яамны туслах сайд Ү Жянхао нар тус тус угтан авлаа.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийнэ. Түүний энэ удаагийн айлчлал хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд үргэлжилнэ.

“Бээжин 2022” өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Баасан гарагийн 20:00 цагт эхлэх юм. Энэ удаагийн олимпын наадамд дэлхийн 91 улсын 3,000 орчим тамирчин өрсөлдөнө. Наадам хоёрдугаар сарын 20-ны өдөр өндөрлөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634226
2 эможи

бар
2022-02-04 12:14
энэ бзда ард түмэн ядуу амдрч бх зугаа цэнгл хөөгл түүний оронд энэ мөнгөө нг ядуу хүний амдрлгөөд н татна шүү
keyboard_arrow_up