Баярын өдрүүдэд орон байрны хулгайн гэмт хэрэг ихсэх шинжтэй байна

2022 оны 2 сарын 04

Arslan.mn

Сар шинийн баярын өдрүүдэд орон байрны хулгайн гэмт хэрэг ихсэх шинжтэй байна.

Иймд иргэд та бүхэн олон хоногоор орон нутагт зорчих бол хөршийн холбоо, хяналтын камераа сайжруулах, олон нийтийн цахим сүлжээнд мэдээллээ оруулахгүй байх, аль болох орон гэрээ эзэнгүй орхихгүй байх, мөн хаалга цонхны бэхэлгээг шалгаж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй!

Мөн баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил цөөнгүй бүртгэгдлээ. Тухайлбал 2022.02.02 буюу шинийн нэгэнд 45 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна. 

Энэ нь амь нас эд хөрөнгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. Иргэд гэр бүл, төрөл төрөгсдийнхөө элэг бүтэн амьдралын төлөө ухамсартай байж дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634225
0 эможи

keyboard_arrow_up