Бар жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ

2022 оны 2 сарын 01

Arslan.mn

Шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргаснаас үүдэж тухайн жилийн өнгө төрх тодорхойлогддог гэж монголчууд эрт дээр үеэс үзэж ирсэн. XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан БАР жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай. 

XVII жарны "Сайжруулагч" хэмээх Усан бар жилийн зүг гаргах болон суудлын засал

Монголчууд Цагаан сарын шиний нэгний өглөө зүг мөрөө гаргаж, тухайн жилийнхээ цээрийг гаргаж, сайн сайхныг бэлгэдэн ерөөдөг. Хэрвээ мөр гаргах зүгт “хар нохойн ам” таарвал эмийн ба амин зүгт мөрөө гаргаад, буян хишгийн зүгээс гэртээ ирнэ. 

Эрэгтэй хүний "билгийн" насыг "Гал"-аас нар зөв, эмэгтэй хүнийг "Ус"-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно.

Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал Суудал өнцөгдсөний, нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхацвал Суудал салгуулах засал хийлгэдэг болой.

Arslan.mn

Arslan.mn

СУУСАН СУУДЛЫН АНХААРАХ ЗҮЙЛС, ЗАСАЛ НОМ

ГАЛ: Дайсан болон хэрүүл тэмцэл хэл ам ирэх. Балгадын үйл, хүүрийн газар, хурим найранд очих, хиншүү хярвас тэргүүтний үйлийг цээрлэ. Толгой, нүд, зүрхний өвчин ирэх. Цагаан шүхэрт, Доржнамжим, Цэнд, Жадамба, До-дүд уншуул.

ШОРОО: Хүүр, бэр, шорооны үйл бүгдийг цээрлэ. Бадарч, Догсүм, Сундуй, Сааюм, Өнцгийн засал хийлгэ.

ТӨМӨР: Цэрэг хийгээд хүүрийн үйлийг тэвч. Цанх, хатгалгаа өвчин, яр, цусан суулга, уушги, зүрх, үе мөчний өвчин ирэх. Нанжид, Жамбалцанжид, Сундуй уншуул.

ОГТОРГУЙ: Ууланд гал бүү гарга. Цэрэг хийгээд нөгцөгчдийн үйлээс цээрлэ. Уушгины өвчин, хөл гар, үе гишүүний өвчин ирэх. Алтангэрэл, Нити, Ширнэн, Намхайнинбу-до уншуул.

УС: Догшин нуурыг оролдох тэргүүтэн усны үйлийг тэвч. Бөөрний өвчин, суулгах өвчин, тэргүүтэн ирэх. Доржнамжин, Алтангэрэл, Лүмбэмгарав, Сундуй уншуул.

УУЛ: Чулуу, уул хад эвдлэх хийгээд мод чулууны үйлийг тэвч. Нүдэт яр, чигаа, хамуу, халдварт өвчин ирэх. Жадамба, Цагааншүхэрт, Довучи-до, Ханчиннагва, Сац талби.

МОД: Догшин газрын модыг бүү огтол. Чулуу, хадыг бүү ховхол. Модчины багаж хэрэгслэлийг бүү худалдан ав. Ан ав бүү хий. Хатгалгаа өвчин, бадгана, лусын. Өвчин, элэг, цөсний өвчин тэргүүтэн ирэх. Сундуй, Нити, Лусын балин гаргуул.

ХИЙ: Бэр өгч, авах, бэлэвсэн эхнэрийн газраас идээ идэх, тангараг буцах, халдварт өвчин тэрүүтнээс цээрлэ. Зүрхний өвчин, толгой эргэх, манарах тэрүүтэн өвчин ирэх. Жадамба, Догсүм, Ширнэн олон удаа, Усан балин, Нялхасыг баясга.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
634203
6 эможи

keyboard_arrow_up