“Тэтгэврийг өдөртөө багтааж шилжүүлэх тул ахмадууд банк руу эрт явах хэрэггүй“

2022 оны 2 сарын 01

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр тусгасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар өчигдөр эцэслэн баталлаа.

Тэтгэврийн нэмэгдэл өнөөдөр ахмадуудын дансанд орох бөгөөд 465 мянган иргэний дансанд нэмэгдүүлсэн тэтгэврийг байршуулах ажил үргэлжилж буй. Тэтгэвэр өглөө эрт иргэдийн дансанд орохгүй бөгөөд өдөртөө багтааж шилжүүлэх аж. Тиймээс ахмадуудыг эрт банк руу явахгүй байхыг холбогдох яамнаас санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634200
0 эможи

keyboard_arrow_up