Сар шинийн өдрүүдэд БАНКУУДЫН ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ

2022 оны 2 сарын 01

Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг банкууд сар шинийн өдрүүдэд ямар хуваариар ажиллах болсон талаар тодрууллаа.
 

  • ГОЛОМТ БАНКНЫ тухайд битүүний өдөр бүх салбарууд 09:00-16:00 цагийн хооронд хэвийн ажиллана. Харин сар шинийн баярын өдрүүд буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-6-ны өдрийг дуустал бүх салбар нэгжүүд ажиллахгүй амрах ажээ. Ажил хоёрдугаар сарын 7-ны өдрөөс хэвийн үргэлжилнэ.
     
  • ХАС БАНКНЫ тухайд өнөөдөр /2022.02.01/ цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд сар шинийн өдрүүдэд буюу 2-6-ны өдрийг хүртэл бүтэн амрах юм. Харин ирэх долоо хоногийн нэг дэх өдрөөс /2022.02.07/ энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ.
     
  • ХААН БАНКНЫ хувьд бусад банктай адил өнөөдөр /2022.02.01/ цагийн хуваарийн дагуу буюу 16:00 цаг хүртэл ажиллаад, сар шинийн өдрүүдэд бүтэн амрах юм. Энэ хугацаанд харилцагчид өөрт ойр ухаалаг банкаар үйлчлүүлэх боломжтой.
     
  • ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн өдрүүдэд буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд бүтэн амрах бөгөөд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Түүнчлэн битүүний энэ өдөр хэвийн цагийн хуваариар ажиллаж байна.
     
  • КАПИТРОН БАНКНЫ төвийн салбар нэгжүүд өнөөдөр 09:00-16:00 цаг хүртэл, Их дэлгээр салбар 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Харин шинийн 1 болон 2-ны өдрүүдэд бүх салбар нэжүүд амрах бөгөөд баасан гарагт /2022.02.04/ Их дэлгүүр салбар 09:00-17:00 цаг хүртэл. ажиллах ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634199
0 эможи

keyboard_arrow_up