ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдийг илрүүлэн, шалгаж байна

2022 оны 2 сарын 01

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүллээ.

Тухайлбал Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 26 байранд иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлжээ. Уг хэрэгт иргэн 29 настай, эрэгтэй Т болон 49 настай, эрэгтэй Э нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 7/3 дугаар байранд  нэгдүгээр сарын 23-ны өдөр 16 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлж, иргэн 33 настай, эрэгтэй Ж-г холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэллээ.

Эдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд юм.

20.17 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом зохион байгуулах

1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Иймд иргэд, олон нийт орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ таны объектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, таны ажиллаж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634195
0 эможи

zochin
2022-02-01 22:06
facbookeer duuren moriitei togloomchid baihad maanag tsagdaa nar yugaa hiij bdg bn
з
2022-02-01 10:32
зүгээрл казиногоо нээгээчдээ нэг нь барьж торгодог ажилтай бөөн хахуул явдагч юм билүү ямар улсад татваргүй солонгостхужаа орсо амерки казино байжл байна малуудаа
keyboard_arrow_up