Төсвөөс санхүүжих зарим төслийн зардлыг 63 тэрбумаар бууруулна

2022 оны 1 сарын 31

Төсвийн тодотголын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны төсвийн Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 310.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Санхүүжилтийг дараах зардлуудыг бууруулах замаар эх үүсвэр гаргах саналууд гаргасныг Төсвийн байнгын хорооны  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн аж. Үүнд:

1.Эрүүл мэнд, Онцгой байдлын салбар, халамж, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, зээлийн хүүгийн төлбөрөөс бусад бүх зардлыг 15.4 хувиар бууруулахтай холбогдуулан 217.1 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг бууруулах;

2.Улсын төсвөөс санхүүжин хэрэгжих зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2022 онд санхүүжих дүнг нийт 63.0 тэрбум төгрөгөөр бууруулах

3.Гадаад зээл, тусламжаар санхүүжих төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа онуудад үргэлжлүүлэн хийхээр тооцож, уг санхүүжилтийг 30.0 тэрбум төгрөгөөр тус тус бууруулах саналуудыг гаргасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634191
1 эможи

keyboard_arrow_up