Д.Ганбат: Хэвийн боов тараахаа болиод мөнгө тараасан нь дээр
УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар тойргийнхоо ахмадуудад Цагаан сарын баярыг тохиолдуулан бэлэн мөнгө тараасан тухай мэдээлэл гарсан. Д.Ганбат гишүүн чуулганы хуралдаанд оролцохдоо энэ талаараа байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Н.Учралын боов, хэний календарь, миний мөнгө бол хувь хүний юм шүү дээ. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү падгүй. Сар шинийн өмнө өтгөс буурлуудынхаа алгыг дээш нь харуулдаг. Гэхдээ Богдын боорцог шиг юм аа одоо болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Шинэ түвшинд мөнгө төгрөг тараасан нь илүү дээр. Би хувьдаа аймагтаа шинэ соёл оруулж байгаа шүү. Азийн орнууд дугтуйнд мөнгө хийгээд өгдөг. Энэ соёл руу бага ч гэсэн ойртуулж байна. Тиймээс үүнийг янз бүрээр яриад байх шаардлагагүй” гэлээ.