Г.Занданшатар: Төсвийн тодотголыг өнөөдөр баталж, маргааш нэмэгдсэн дүнгээр тэтгэвэр олгоно
2022 оны 1 сарын 31
УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Төсвийн тодотголыг маргаш батлахаар төлөвлөөд байсан юм. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр батлах шаардлагатай байгааг хэллээ. Тэрээр "Төсвийн тодотголын өнөөдөртөө багтаан хэлэлцэн батлах шаардлагатай байна. Учир нь, бид тэтгэврийн нэмэгдлийг хэлэлцэж байгаа. Өндөр настны тэтгэврийг сар бүрийн 1-нд олгодог. Тэгэхээр өнөөдөр хуулиа баталж, хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр авагчдынхаа нөхцөл бололцоог хангах ёстой. Тиймээс хоёрдугаар сарын 1-нд ахмадууддаа тэтгэврийг нь нэмэгдэлтэй нь олгохыг зорьж байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
634182
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс