Хууль бусаар хүдэр агнаж, заар тээвэрлэж явсныг илрүүлжээ

2022 оны 1 сарын 31

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчид Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт энэ сарын 27-ны өдрийн 13:30 цагийн орчимд нэн ховор амьтан агнасан зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал, иргэн Б, М, Н, Ө нар нь зохих зөвшөөрөлгүй гурван ширхэг галт зэвсгээр, нэн ховор амьтны төрөл болох найман ширхэг хүдэр хууль бусаар агнаж хүдрийн заарыг тээвэрлэн явсныг тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна.

Ташрамд мэдээлэхэд заар нь зөвхөн нас бие гүйцсэн эр хүдэрт (гирээнд) байдаг.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
634177
1 эможи

keyboard_arrow_up