УЕПГ: 185,1 тэрбумыг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүллээ

2022 оны 1 сарын 31

Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын зарим тоон мэдээллийг хүргэж байна.

  • Прокурорын эсэргүүцлээр хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн 578 шийдвэрийг зөвтгүүллээ.

Прокурор эрүүгийн хэргийн анхан шатны 12131, давж заалдах шатны 1967, хяналтын шатны 299 шүүх хуралдаанд тус тус улсын яллагчаар оролцлоо.

Шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн тохиолдлуудад прокуророос давж заалдах шатны шүүхэд 739, хяналтын шатны шүүхэд 56, нийт 795 эсэргүүцэл бичиж, хэлэлцүүлснээс 72,7 хувь нь биелж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулах арга хэмжээ авлаа.

Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2021 онд хийсэн ажил, гарсан үр дүн:

  • Прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачлагаар нэхэмжлэх гаргаж оролцсон оролцоо 1.2 дахин өслөө.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар 1386 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар оролцож, 185,1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр  шийдвэрлүүллээ. Үүнээс 7,1 тэрбум төгрөгийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн нь өмнөх оноос 4,3 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 92 хэрэгт оролцож 10,2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлэв гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634173
0 эможи

keyboard_arrow_up