Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана
УИХ-ын намрын чуулган өндөрлөсөн ч ээлжит бус чуулган зарласан. Иймд өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм.
Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх асуудал:
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
Үдээс хойших хуралдаанаар хэлэлцэх асуудал:
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/