Засгийн газрын тогтоол зөрчсөн ДЦС-4 ын гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох уу?
Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр бүх шатны төсвийн захирагч нар хэмнэлтийн горимд ажиллах буюу Төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тухай https://legalinfo.mn/mn/detail/16147364331631 хэрэгжүүлж эхэлсэн.
Тус тогтоолд эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит тэдгээрийн оролцоотой аж ахуй нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар 43-р тогтоолыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Дарга нар шинэ машин худалдаж авахгүй, контор, өрөөгөө засварлахгүй, шинэ тавилга худалдаж авахгүй, ой тэмдэглэхгүй, соёл урлаг, СПОРТЫН арга хэмжээ, найр наадам төсвийн мөнгөөр зохион байгуулахгүй байхыг үүрэгдсэн.
Гэтэл бодит байдал дээр хэмнэлтийн горимд ажиллах Засгийн газрын тогтоолыг төсвийн захирагч нар хэрэгжүүлэхгүй байна.
Тухайлбал ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нь Засгийн газрын тогтоол зөрчиж 24.500.000 мянган төгрөгийг спортын арга хэмжээнд зарцуулсан нь шилэн дансанд хийсэн шалгалтаар илэрчээ.