5 ханатай гэр, байшин, автомашин шатжээ

2022 оны 1 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн .. дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 27-ны өдрийн 17:31 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 3 км замыг туулан иргэн Н-ын 10х14 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. /Уг гал түймэрт иргэн Н-ын 2 гар түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТ-д хүлээлгэн өгсөн./

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн .. дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 27-ны өдрийн 19:04 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 3 км замыг туулан иргэн Б-ийн “Грандуэр” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн Баясгалант хэсгийн ..  дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 141 км-т/ 5 ханатай гэр 1 сарын 27-ны өдрийн 19:21 цагт шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:50 цагт хүлээн авсан.  Иргэн О-ын 5 ханатай гэр шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багийн “Хар бут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвд/ байшин шатсан тухай мэдээллийг 1 сарын 27-ны өдрийн 23:13 цагт хүлээж авсан. Иргэн А-ын 10х12 метрийн хэмжээтэй байшин шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
3
634145
7 эможи

Зочин
2022-01-28 20:51
Хүний амь нас эрсдээгүй бол бусад нь яах вэ.Гал усны аюул шиг хэцүү юм байхгүй.
keyboard_arrow_up