ШУУРХАЙ: “Богд Зонхов“ зэргийн төсвийг хасаж, ТЭТГЭВРИЙГ 500 мянга,болгох саналыг ЗГ-аас УИХ-д оруулахаар болжээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болов. Ерөнхийлөгч Сар шинийн өмнө тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх чиглэл өгсний дагуу ийн Засгийн газар 2022 оны төсвийн тодотгол хийж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Харин одоо төсвийн тодотголыг МАН-ын бүлэгт танилцуулж байгаа юм.
2022 оны төсөв суулгасан хэд хэдэн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг царцаах замаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төсөлд тусгажээ. Тухайлбал, олны шүүмжлэл дагуулж байсан айрагны өргөө, Богд Зонхава зэрэг 123 арга хэмжээний төсвийн танах, царцаахаар тусгасан байна. Мөн Сэлэнгэ аймгийн нэг суманд барихаар төлөвлөсөн хоёр усан бассейн, Соёлын төвүүд, зарим урсгал зардлуудыг хасахаар болсон байна.