Төрд үүрлэсэн ДЭЭРЭМЧИД буюу “Эрдэнэс Силвер Ресурс“ ХХК-ийн захирал Т.Мөнхбаяр тэтгэврийн мөнгөөр “ГАРАА УГААСАН“ УУ‼

2022 оны 1 сарын 27

Arslan.mn

"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр 2018 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар нарын “даалгавар”-аар сүр дуулиантай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордыг ашиглах зөвшөөрлийг нь цуцалж, төрийн мэдэлд авч байсан. Т.Мөнхбаяр харийн мэдэлд байсан орд газрыг төрд авах том ажлыг гүйцэтгэж, ашгийг нь ард түмэнд хүртээсэн “гавьяаг” хүртэж тус орд дээр байгуулагдсан “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

“Хөдөлмөрийн баатар” хэмээн цоллуулж ард түмний хайрыг татаад байсан Т.Мөнхбаяр өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй мэдээллийг та бүхэнд хүргэе.

Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Салхитын мөнгөний ордын өгөөжөөр ахмадуудын тэтгэврийн зээлийг чөлөөлөх, зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгох шийдвэр гарсан. Харин Т.Мөнхбаяр нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн дансанд шилжүүлэх ёстой байсан тэтгэврийн мөнгөнөөс хүү “идэж” мөнгө босгосон байж болзошгүй байна.

2021 оны хоёрдугаар сарын 8-нд “Эрдэнэс Силвер Ресурс ХХК-нийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр 37 сая ам.доллар буюу 10 тэрбум төгрөгийг Монгол Банканд тушааж тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгох ажил эхлүүлж байгаагаа мэдэгдэж, Сангийн яаманд мөнгө шилжүүлсэн байдаг.

Тэгвэл 105 тэрбум төгрөгийг тухайн үеэс нэг жилийн өмнө төрийн дансанд шилжүүлэх ёстой ч жилийн даргаа шилжүүлсэн байдаг аж. Төрийн дансанд шилжүүлэх ёстой байсан 105 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банканд хандалж, хадгаламжийг хүүг өөртөө завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хардлага байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн санд шилжүүлэх ёстой байсан мөнгийг банканд ахмадын тэтгэврийн мөнгийг хадгалж, хадгаламжийн хүүг нь хувьдаа авсан гэсэн үг юм. Худалдаа хөгжлийн банкны нэг жилийн хадгаламжийн хүү 8.8 хувь. 105 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд хадгалснаар 9 тэрбум 240 сая төгрөгийн хүү авах юм. Т.Мөнхбаярын хувьд өмнө нь “Империал Гоул Майнинг” ХХК-ийг удирддаг байсан. Тус компани нь 2019 оны 8-р сард хууль бусаар үйл ажиллагаа явуулж байх үед нь осол гарч, хоёр ажилтан нь амиа алдаж байсан юм. Тухайн үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас 12 ноцтой зөрчил илрүүлж компанийн үйл ажиллагааг зогсоосон ч хууль бусаар ажилласан байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634121
1 эможи

Ирган
2022-01-28 11:02
ӨНГӨ ЗҮСТЭЙ САЙХАН ЗООЛСОН ХУЛГАЙЧ БАЙНАА НӨХДҮҮДЭЭС ХУЛГАЙН МӨНГИЙГ ГАРГУУЛАХ СИСТЭМ АЛГА БАГАХАН ЯЛ ӨГӨӨД ДУУСАХ БУРУУ ТӨЛТӨРӨӨ ӨГВӨЛ ӨӨР ХАНДДАГ БОЛОЁ.ТӨЛӨӨХҮЙ БОЛ БҮХ НАСААР НЬ ХОРОЁ.ИЙЙМ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ Б.НА.
t
2022-01-28 10:19
төр гэсэн нэриин доор нам нам дагасан эр эм гичиинүүд хулгаа хииж баяждаг улс зөвхөн монголшдэээ
ik
2022-01-28 07:51
Хөдөлмөрийн баатар маань шүү дээ яачваа
PIAE KWQI
2022-01-27 23:21
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
RUSH QIW
2022-01-27 23:20
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
ИРГЭН
2022-01-27 19:40
Н,БАГАБАНДИ ,НАМБАРЫН ЭНХБАЯР ,ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ НАРЫН ҮЙЛИЙН ЛАЙГААР МОНГОЛ УЛС СҮЙРЧ БАЙНА ЭНЭ ХҮМҮҮСИЙН ҮР ХОЙЧООС Л ЗАЛУУС МИНЬ ӨШӨӨГӨӨ АВААРАЙ ГЭЖ ӨНДӨР НАСТАНГУУД НЬ ЗАХИЯ
Хууль
2022-01-27 18:49
Яахаараа энэ том жижиг гэлтгүй ихэнх дарга нэртэнгүүд ийм олноо.улсаа боддогүй юм вэ
Бүгд хулгайч
2022-01-27 17:26
Төрөөс хулгай хийх гэж л шургалдаг хулгай нарын орон болжээ
keyboard_arrow_up