С.Өсөхгэрэл: ОХУ-Д үйлдвэрлэсэн шүлхийн “арриах-вак” вакцин нь баталгаажсан бүтээгдэхүүн

2022 оны 1 сарын 27

Arslan.mn

Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн Баталгаажуулалтын албаны дарга, ахлах шинжээч С.Өсөхгэрэлээс шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины чанарын талаар тодрууллаа. ОХУ-ын “ФГБУ ВНИИЗЖ” малын эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн тосон хүчлүүрт “Арриах-вак” вакцины 2 сая 500 мянган тун 2022 оны 01 дүгээр сарын 22-нд ирсэн байна. Энэ вакцинд тус байгууллагаас сорилт, баталгаажуулалтыг хийж байгаа аж.

-Танай байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори нь малын эм, бэлдмэл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнүүдэд сорилт баталгаажуулалт хийх үндсэн үүрэг бүхий байгууллага юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Стандарчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиудыг хэрэгжүүлдэг. Жилдээ манай лаборатори 300 гаруй нэрийн 720-730 цуврал бүтээгдэхүүнд сорилт, баталгаажуулалт хийж мал эмнэлгийн хэрэглээнд нийлүүлдэг.

-Манай улсад хэрэглэдэг шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины чанарын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн онд ОХУ-ын “ФГБУ ВНИИЗЖ” Бүх холбоотны Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төв буюу бидний хэлж заншсанаар Владимирийн хүрээлэнгээс 5 цуврал, 14 сая 100 мянган тун вакцин хүлээн авч сорилт шинжилгээ хийсэн. ОХУ-ын стандарт, Монгол Улсын малын эмийн фармакопейн өгүүллийн дагуу 9 үзүүлэлтэд чанарын сорилт, баталгаажуулалт хийсэн. Өнгөрсөн бямба гаригт буюу 2022 оны 01 дүгээр сарын 22-нд ОХУ-ын “ФГБУ ВНИИЗЖ” малын эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн тосон хүчлүүрт "Арриах-вак" вакцины 2 сая 500 мянган тун ирсэн. Энэ вакцинд сорилт, шинжилгээг нь хийж байна.

Монгол Улс 2009 оноос хойш 4 улсын 7 нэрийн шүлхийн вакцин хэрэглэж байсан. Харин 2016 оноос хойш ОХУ-ын “ФГБУ ВНИИЗЖ”–ийн үйлдвэрлэсэн “Арриах-вак” тосон хүчлүүрт вакциныг хэрэглэж байна. Энэ вакцин нь ОХУ-ын чанарын тохирлын гэрчилгээтэй, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн. Мөн Монгол Улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22, 23-р зүйл заалтуудыг бүрэн хангасан, чанартай бүтээгдэхүүн юм. Баталгаажсан бүтээгдэхүүн гэж ойлгож болно.

-“Арриах-вак” вакцин нь шүлхий өвчний эсрэг хэрэглэхэд тохиромжтой гэсэн үг үү?  

-Энэ вакциныг бид сүүлийн жилүүдэд хэрэглэж байна. Малд тарьснаас хойш 6 сарын дархлаа тогтоох боломжтой. Технологийн хувьд тосон хүчлүүрт буюу сүүлийн үеийн арга технологид шилжсэн. Вакцины хувьд аюулгүй, дархлааг сайн /эсийн/ өдөөдөг, тогтвортой, чанарын хувьд баталгаажсан вакцин байгаа бөгөөд цаашид ч хэрэглэх бүрэн боломжтой. Ер нь мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэхэд оношилгоо, тандалт, хорио цээр тогтоох, тусгаарлалт, халдваргүйтгэл, дархлаажуулах гэх зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг.  Манай орны хувьд нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг учраас вакцинжуулалтыг бусад аргуудтайгаа зэрэгцүүлээд хэрэглэж байна. “Арриах-вак” вакцины хувьд Монгол Улсад сорилт, шинжилгээнд хамрагдан зохих хууль, журмын шаардлагуудыг хангасан гэж ойлгож болно.

-Сүүлд ирсэн 2 сая 500 мянган тун вакцины баталгаажуулалтын үр дүн хэзээ гарах вэ?

-Тухайн вакцин өөрийн гэсэн шалгах арга буюу стандарттай байдаг. Энэ стандартад ямар аргаар, хэдий хугацаанд баталгаажуулах ёстойг заасан байдаг учир 35-40 хоногийн хугацаанд сорилт, баталгаажуулалт хийнэ.

-Баталгаажуулалт хийгдсэний дараа хэрэглээнд нэвтрүүлэх үү?

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх зүйлд хүн, малын эмийг хэрэглэхийн өмнө заавал баталгаажуулна гэж заасан байдаг. Харин улс оронд гамшгийн болон онцгой нөхцөл байдал үүссэн үед Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу шууд хэрэглэх тохиолдол байдаг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634101
0 эможи

RU
2022-01-28 08:03
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Зочин
2022-01-27 13:04
хэдхэн новшнуудын мөнгө олдог арга
keyboard_arrow_up