Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлжээ
2022 оны 1 сарын 27
Сэтгүүлчийн амь насанд заналхийлж, сүрдүүлсэн гэх БСШУ-ны сайд асан, Элчин сайд асан Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас нь чөлөөлжээ. Тэрбээр 2021 оны аравдугаар сараас Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан билээ.
Сануулахад, Өнгөрөгч долоо хоногт Хөгжлийн банкнаас зээл авсан 26 чанаргүй зээлдэгчийг нэрлэсэн. Үүний дотор Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани 17.7 тэрбум төгрөг зээлж, одоог хүртэл уг төлбөрөө төлөөгүй байгааг сэтгүүлчид ил болгосон. Улмаар Ё.Отгонбаяр тус мэдээллийг дэлгэсэн сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн зурвас бичсэн нь олон нийтэд ил болсон билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
2
634095
4 эможи
луук
2022-01-28 16:38
энэ хүний төлөө зүтгэсэн нөхөд хохирлоо.
Иргэн
2022-01-27 20:33
Чи улсаас авсан зээл мөнгөө төлчих новшоо өөр зүйл чамаас шаардаагүй шүү
Зочин
2022-01-27 15:29
Согтуудаа агсан гэдгийг нь, тэр өдөр согтуу бгаад нь бараг хамт уусан хүн нь мэдээлэл дамжуулсан бх даа зайлуул
луйварчдыг бүү хайрла
2022-01-27 10:47
ХӨГЖЛИЙН банкнаас зээл авсан , зээлээ төлөхгүй байгаа МАН ын гэх хүмүүсийн зээлийг төлүүлэх арга хэмжээ аваач. ТӨР удирдаж байгаа МАН үлгэр жишээ үзүүлж ЗЭЭЛЭЭ төлдөггүй гишүүддээ арга хэмжээ аваач.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс