ЗГ: Хоёрдугаар сарын 14-нөөс 3-5 настнууд цэцэрлэгтээ явна

2022 оны 1 сарын 26

Цэцэрлэгийн танхимын сургалт хэзээ эхлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Цэцэрлэгүүд сургуулийн амралттай зэрэгцэн амардаг байсан. Харин сүүлийн хоёр жил хөл хориотой байсан учир энэ жил хүүхдүүдийг аль болох цэцэрлэгт хамруулах бодлого барьсан тул өнөөдөр ч цэцэрлэг нээлттэй бий.

Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3, 4, 5 настай хүүхдүүдийг хамруулна" гэлээ. 

Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байх юм байна. Түүнчлэн намар цэцэрлэг хамрагдаж чадаагүй гурван настнууд хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт явахаар бол хэрхэн бүртгүүлэхийг БШУЯ-наас тодруулахад "Шийдвэрийг дагаад холбогдох үйл ажиллагааг зохицуулах тухай албан бичгүүд гарч, Боловсролын газруудад хүргэгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллүүд удахгүй тодорхой болно" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634082
0 эможи

keyboard_arrow_up