Х.Нямбаатар: Шалгалтаар 5.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

2022 оны 1 сарын 26

Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулж байна.

Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Миний бие Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг ахалдаг. Бид 2021 онд "Саарал жагсаалт"-аас гарахдаа олон улсын байгууллагын өмнө хэд хэдэн үүрэг хүлээсэн. Терроризмтой тэмцэхэд төрийн бус байгууллагатай холбоотой стратегийн зөрчил, дутагдал гарч болзошгүй учраас шинэчилсэн найруулга хэлбэрээр оруулж ирсэн.

Тухайлбал санамсаргүй байдлаар 12 төрийн бус байгууллагын санхүүгийн хяналт, шалгалт хийхэд 11-д нь 5.9 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрч, 484.3 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Нийт 27 мянган төрийн бус байгууллагаас санамсаргүйгээр сонгоод санхүүгийн шалгалт оруулахад ийм зөрчил, дутагдал илэрч байна. Тиймээс 1997 онд батлагдсан хууль эрхзүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634076
2 эможи

Зочин
2022-01-27 13:17
Aimag sumdiin buh shatnii darga ITHishuudiig neg sain shalgah tsag bolson baihaa arhi uugaal akurk tuugeel hugshin zaluu huuhen husaal yvj baisan buren bus bolovsroltoi archaagui nuhur AN n gishuun bolool 10 tugstsun ch baih shig deed surguuli duuregtsen ch baih shig sumiin hural zasag buh undur deed albiig hashtsan altangadas odon zuutsen sum aimag hotod oron bairtai ch boltson baih shig ard iregdee hoh ni alna talna geed haraaj ch baih shig iim aimaar darga B.Ganbold umnugovi aimgiin hurmen sumand baigaal baihiin
Зочин
2022-01-26 15:12
Мөнгө цавчих зориулалтаар байгуулсан томчуудын хамаарал бүхий ТББ-дад зөрчил байгаа. Мөрөөрөө үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаар туг тахиад өнгөрөх вийдээ, сурсаныг сураар болх биш.
keyboard_arrow_up