ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт дуудлага 8857 мэдээлэл ирснээс ус алдсан 1363 дуудлага бүртгэгджээ
2022 оны 1 сарын 26
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2022.01.17-23 хүртэл нийт 8857 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ -823
- Цахилгаан засвар үйлчилгээ - 359
- Ус алдсан - 1363
- Халаалт - 241
- Хэрэглээний халуун усны - 282
- Хэрэглээний хүйтэн усны -72
- Ариутгах татуурга - 530
- Мэдээлэл өгсөн – 4115
- Харъяа бус -165
-
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
634062
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс