Ё.Отгонбаяр: Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ
2022 оны 1 сарын 26
БШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтсан талаарх мэдээлэл цацагдсан. Тэрээр өчигдөр твиттер хуудсаараа дамжуулж, сэтгүүлчийг заналхийлж, ёс зүйгүй үгээр доромжилсон.
Харин тэрбээр өнөөдөр твиттер хуудсаараа дамжуулж уучлалт хүссэн байна. Тухайлбал, "Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу" гэж бичжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
634058
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс