Дүүргийн 2022 оны төсвийн хуваарийг боловсруулан танилцуулж, батлуулахыг үүрэг болголоо

2022 оны 1 сарын 25

Arslan.mn

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.01.25/болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.  

Хуралдааны эхэнд өнгөрсөн 14 хоногт нийслэл, дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонсож улмаар дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Цагдаагийн хэлтэс болон дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг үндсэн болон харьяа хэлтсүүдийн мэдээллийг сонслоо.

Хоёр хороог шинээр нээх бэлтгэл ажлаа бүрэн хангажээ

Баянгол дүүрэгт энэ онд шинээр 9 хороо байгуулахаар болж, энэ оны нэгдүгээр улиралдаа багтаан 4 хороог байгуулах, холбогдох бэлтгэл ажлыг хангахыг дүүргийн Засаг дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр үүрэг болгосон. Тэгвэл хоёр хороог нэмж байгуулах бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Энэ тухай Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг “Нийслэл болон дүүргийн ИТХ-аар Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн улмаар Баянгол дүүрэгт шинээр 9 хороо байгуулан нийт 34 хороотой болох шийдвэр гарсан. Энэ дагуу ажлын хэсэг холбогдох хэлтсүүдтэй хамтран бүх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 3, 20 дугаар хороог хуваахад бэлэн болсон. Байр болон хүний нөөцийн асуудал бүрэн шийдэгдсэн” гэв.

Дүүргийн удирдах ажилтнуудын 80,5 хувь нь ХАСХОМ-ээ мэдүүлсэн байна

АТГ-аас Авилгын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтнуудыг хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ бөглөхийг үүрэг болгодог. Тэгвэл Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгөорлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийн явц дүүргийн хэмжээнд 80.5 хувьтай байгаа аж. Тодруулбал, дүүргийн ЗДТГ-ын 134 эрх бүхий албан тушаалтан ХАСХОМ гарахаас өнөөдрийн байдлаар 108 албан хаагч мэдүүлгээ шинэчлэн гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Солонго “Удахгүй сар шинийн баяр эхэлж, амралтын хоногууд үргэлжилнэ. Иймд үлдсэн албан хаагчид нэгдүгээр сарын 28-нд багтаан хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх шаардлагатай. Дүүргийн Хууль, эрх зүйн хэлтсээс мэдүүлэг гаргах албан тушаалтнууддаа ХАСХОМ хэрхэн яаж бөглөх талаар сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна” гэсэн юм.  

Дархлаажуулалтын хоёр цэг шинээр нээн ажиллуулж байна  

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “ковид-19” халдварын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Нэгдүгээр сарын 01-ээс 23-ны өдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 10,114 тохиолдол батлагдсан бөгөөд халдварын тохиолын тоо эрс нэмэгдэж байгаа аж. Тэр дундаа хүн амын нягтаршил ихтэй хороод дээр бүртгэгдэх тохиолдлын тоо их, халдвар авч байгаа хүмүүс нь бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд болох ахмад настнууд байгаа аж. Мөн нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн ковид-19”-ын үзлэгийн амбулатори нээн ажиллуулж байгаа ч ачаалал өндөр байна гэдгийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар мэдээлсэн. Хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар стандартыг сайжруулах зорилгоор “Долоон бурхан” хүүхдийн эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа аж. Энэ эмнэлэг нь дүүргийн хойд бүсийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 21, 22, 23 дугаар хорооны хүүхдүүдэд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм байна. Мөн дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын нэмэлт цэгийг “Хархорин”, “И-Март” худалдааны төвд байгуулсан байна. Түүнчлэн батлагдсан тохиолд бүрд эмийн багц олгож тогтмол хяналт тавьж ажиллаж бай гэдгийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга онцолж байлаа.  

Дүүргийн хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдал 11.9 хувиар буурчээ

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн эрүү болон хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхдөө өмнөх 14 хоногт 3594 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнийн өмнөх 14 хоногийн мөн үетэй харьцуулахад 488 буюу 11.9 хувиар буурсан байна. Түүнчлэн хороодын Засаг дарга тухайн хороондоо байгаа нийтийн байрны эзэдтэй уулзах шаардлагатай. Учир нь сүүлийн үед нийтийн байранд гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна гэдгийг онцолж байлаа.

Мөн дүүргийн Цэргийн штабаас нэгдүгээр сарын 5-аас 21-ний өдрүүдэд зохион байгуулсан Цэргийн бүртгэлийн явцын талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ дүүргийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 90.5 хувьтай зохион байгуулсан. Үүнээс 16,5 хувь нь цахимаар бүртгүүлсэн. Хугацаандаа бүртгэл хийлгээгүй хүмүүсийн судалгааг гаргаж холбогдох арга хэмжээг авна гэсэн юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг дүүргийн удирдах албан тушаалтнуудад үүрэг болгосон. Тухайлбал, Санхүү төрийн сангийн хэлтэс 2022 оны төсвийн хуваарийг боловсруулан танилцуулж, батлуулах, дүүргийн 2022 оны төсвийн орлогын жигд ханган биелүүлэх, сар улирал тутмын төлөвлөгөө гаргаж ажиллах, хөрөнгө оруулалтын ажлын даалгаваруудаа хийж дуусгаарай гэв. Мөн хөрөнгө оруулалтын ажлууд эхлэх үед газар чөлөөлөлтийн ажлууд зайлшгүй хийгдсэн байх ёстой учраас одооноос энэ асуудалд анхаарал хандуулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.

Мөн “ковид-19” халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тусгай дугаар ажиллуулах, удахгүй сар шинийн баяр эхэлж, олон хоног амрахтай холбоотойгоор дүүргийн Шуурхай штаб хариуцлагатай жижүүрийн хуваарийг баталж гаргах, жижүүрт томилогдсон албан хаагчид хариуцлагатай ажиллахыг үүрэг болгосон юм.

Дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавартай ТАНИЛЦАНА УУ  


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634052
0 эможи

RREA
2022-01-28 08:09
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
keyboard_arrow_up