Монгол Улс гэмт хэргийн индексээр 142 орноос 43 дугаарт жагсжээ
2022 оны 1 сарын 25
Олон улсын хүний эрхийн болон олон нийтийн байгууллагаас НҮБ, ЕАБХАБ зэрэг дэлхийн улс орнууд дахь гэмт хэргийн нөхцөл байдлын үнэлгээг жил бүр гаргадаг.
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улс “Numbeo” хэмээх дэлхийн мэдээллийн сангийн янз бүрийн улс орнуудын гэмт хэргийн индексээр 53.73, харин аюулгүй байдлын индексээр 46.27 оноо авч 142 орноос 43 дугаарт жагсжээ.
Улс орнуудын гэмт хэргийн төвшинг дараах шалгууруудаар үнэлдэг аж. Үүнд,
- ард иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламжийн чанар
- орон нутгийн зам тээврийн ослын тоо
- гудамжны гэмт хэргийн төвшин
- террорист үйл ажиллагаа зэрэг багтдаг байна.
Катар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Тайвань, Мэн арал, Оман, Швейцарь, Хонконг, Япон зэрэг улс орнуудад гэмт хэргийн гаралт маш бага гэж дүгнэгдсэн бол Монгол Улсын хөрш орнууд болох БНХАУ 115, ОХУ 94 дүгээр байрт оржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
634045
0 эможи
Ганаа
2022-01-25 14:42
Улс төрчдийн хулгай, авилга л их жин дарсан байх даа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс