БНХАУ-аас нэг карго ачиж ирэх тээврийн зардал 1700-1800 юань байна

2022 оны 1 сарын 25

Хилийн боомтын үйл ажиллагааны талаар ажлын хэсгээс мэдээллээ.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “ Гурван системээр чингэлэг тээврийг зөөж байна. Замын-Үүдийн чингэлгийн тээвэр саадгүй үргэлжилж буй. Одоогоор халдвар хамгаалал, зохион байгуулалттай холбоотой асуудал үүсээгүй. Өнөөдрийн байдлаар 767 чингэлэг улсын хилээр нэвтэрсэн. Үүнийг оруулж ирэхэд 587 тээврийн хэрэгсэл оролцсон. Ачааны 60 орчим хувийг барилгын материал эзэлж байна. Тээвэр зуучийн үнэ хөлстэй холбоотой урд талтай бид хэрхэн зохицуулах талаар нээлттэй байдлаар харилцаж тохиролцоно. Тяньнжин боомтоос өдөр тутам долоон гал тэргээр чингэлэг ачааг татаж байна. Хятадаас нэг карго ачиж ирэх тээврийн зардал 1700-1800 юань байна. Хятадаас тэг цэг рүү ачаа ачиж орж ирэх зардал өндөр. Зарим компаниуд өөрийнхөө ачааг түрүүлж татахын тулд үнийг хөөрөгдүүлсэн тохиолдол гарсан. Замын-Үүдийн тээвэр зохион байгуулалттай холбоотой найман тэрбум төгрөгийн зардлыг улсын төсвөөс гаргаж байна. Энэ зардлыг төрөөс гаргаж байгаа нь бараа татварын үнийг өсгөхгүй байх бодлого юм" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634039
0 эможи

keyboard_arrow_up