ЦЕГ: Өчигдөр нийт 169 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил гарчээ

2022 оны 1 сарын 25

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нийт 1630 гомдол, мэдээлэл иржээ. 

Нийт дуудлагын 1262 нь зөрчлийнх бол хулгайлах 38, гэр бүлийн хүчирхийллийн 134, гэмт хэргийн шинжтэй 99 дуудлага ирсэн байна.

Нийт 169 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил гарчээ.

Мөн олон нийтийн газар танхайрсан 123, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 69 зөрчил гарсан байна.

May be an image of text

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634033
0 эможи

keyboard_arrow_up