Хичээл эхлэх хугацааг сунгах эсэхийг маргааш ЗГ-ын хуралдаанаар шийднэ
2022 оны 1 сарын 25
Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЕБС, СӨБ-ын сургалтын үйл ажиллагаа хэзээ эхлэх эсэхэд холбогдох албаныхан буюу ЭМЯ, УОК, БШУЯ саналаа нэгтгэн шийдвэр гаргах долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн.
Тэд саналаа нэгтгэн маргааш буюу 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулснаар эцсийн шийдвэрийг гаргах юм.
Засгийн газрын хуралдаанаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ улирлын сургалтыг эхлүүлэх гурван төрлийн хувилбарыг танилцуулсан юм. Мөн тэрээр өмнөх мэдээлэлдээ "Хэрэв омикроны хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй" хэмээж байв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
634029
3 эможи
Зориг
2022-01-25 13:46
Сунгасан нь дээр энэ хүмүүс 70 хувь цагаан сарыг өргөн тэмдэглэх юм шиг бна. Гадуур, дэлгүүрт ханиасан хүн зөндөө иймээс сунгасн дээр
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс