Г.Ёндон: Нэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт 139,479 тонн шатахууны нөөцтэй байна

2022 оны 1 сарын 24

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139,479 тонн шатахууны нөөцтэй байгааг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээллээ.

Тодруулбал А-80 бензин 11,845 тонн, АИ-92 бензин 38,425 тонн, ДТ 83,337 тоннын нөөцтэй бөгөөд энэ нь АИ-92 /95, 98/ бензиний 32, А-80 бензиний 71, дизель түлшний 30 хоногийн хэрэглээ аж.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 74,494 тонн буюу 23 хоногийн АИ-92 бензин, 40 хоногийн ДТ-ийг нөөцөлсөн нь хэвийн хэмжээнд байгааг мэдээлэв.

Түүнчлэн нэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд авто замаар 1,011, төмөр замаар 954 чингэлэг нийт оны эхнээс 397.8 мянган тонн нүүрс, авто замаар 192 чингэлэг буюу оны эхнээс 40 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
634020
1 эможи

Даваажав
2022-01-25 02:23
Шатахуу бен үн буулхий хүсэж бна
keyboard_arrow_up