ӨЭМТ-үүдийн эмч, ажилтнуудын 35 хувь нь халдвар аваад байна

2022 оны 1 сарын 24

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын холбогдох албан тушаалтнууд 2022 оны 01 дүгээр сарын 22-нд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллажээ.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн "Ачит гар", "Тэгш мэнд", "Энэр—Ази", Сонгинохайрхан дүүргийн "Баянбигэр", "Цэцэгхайрхан", Хан-Уул дүүргийн "Чанд авиа", Баянзүрх дүүргийн "Өнөр энх мэнд", "Энх-Агшин", "Оч манал", Баянгол дүүргийн "Усан түрүү", "Учрахуй" өрхийн эрүүл мэндийн төвд 2-4 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байсан аж.

Өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн тусламж үйлчилгээ, Ковидын хариу арга хэмжээний тасралтгүй байдлыг ханган ажиллах, өвчтөний эрэмбэлэн ангилалт, дархлаажуулалтын үйл ажиллагаанд анхаарч ажиллах чиглэлийг өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад өгчээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь өдөрт коронавирусийн халдвартай 30-50 иргэнийг эрэмбэлэн тусламж үйлчилгээ үзүүлж, насанд хүрэгчдийн болон хүүхдийн эмийн багцыг олгож байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын 35 хувь нь цар тахлын халдвар авсны улмаас хүний нөөцийн дутагдалтай байгааг энэ үеэр хэлсэн юм.

Ажлын өдрүүдэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2-3 резидент эмч дайчлагдан ажиллаж, ачааллыг хуваалцаж байна. ӨЭМТ тус бүр ор зохицуулах багт 7 хоногт 20-30 хүни

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634001
0 эможи

keyboard_arrow_up