48 иргэний амийг аварч, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө хамгааллаа

2022 оны 1 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 17-24-ний өдрүүдэд объектын гал түймрийн 30, аврах ажиллагааны 2  буюу нийт 32 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос дөрвөн иргэнийг аварч, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Он гарсаар өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд 227 объектын гал түймэр,  15 аврах ажиллагааны буюу нийт 242 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633997
0 эможи

keyboard_arrow_up