ДАРБА БАНДИДА гэгээнтэн өнөөдөр эх орондоо ирлээ

2022 оны 1 сарын 23

Хөвсгөл аймгийн Бурхан шашны тэргүүн Дарба Бандида гэгээнтэн өнөөдөр буюу энэ сарын 23-нд эх орондоо ирлээ.

Гэгээнтэн Энэтхэг улсын Сэра дацанд суралцаж байгаа бөгөөд эх орондоо түр саатан морилж байгаа юм.

Arslan.mn

Гэгээнтнийг өнөөдөр Гандантэгчинлэн хийд, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам хуврагууд, Хөвсгөл аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлийнхөн, шавь нар, сүсэгтэн олон угтаж авлаа.

Дарба Бандида гэгээний долдугаар дүрийн Данзанчойжилодой нь Хөвсгөл аймгийн Рашаант суманд мэндэлсэн. Тэрээр эх орондоо дөрөвдүгээр сар хүртэл саатах бөгөөд өвлийн адаг сарын 28-нд Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдэд балин адислагаа, 29-нд Сор залах хурал, шинийн 15-ны цагаан сарын их ерөөлд тус, тус морилох ажээ. Мөн Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх цанид чойрын дацангуудын гавжийн дамжаанд дагсал хаях юм байна.

Arslan.mnДарба Бандида гэгээнийг Бурхан багшийн 16 архадын нэг Лампармын хувилгаан гэдэг. Түүнээс хойш Энэтхэг, Төвд, Балба, Монгол оронд 18 дүр нь заларч, шашин амьтанд тусыг үйлдэж байсан тухай түүний төрөл цадигийн хэлхээ намтарт тодорхой өгүүлсэн байдаг. Ялангуяа Төвдийн 34 дүгээр гандан ширээт Агваанчойжижанцангийн хойд дүрийг халхын анхны Дарба бандид гэгээнээр өргөмжлөн залсан түүхтэй.

Arslan.mnГэгээнтний анхдугаар дүр нь 1637 онд Монголд мэндэлсэн байдаг. Түүнээс хойш зургаан дүр тодруулсан бөгөөд өнөөгийн Данзанчойжилодой нь долоо дахь дүр нь ажээ. Гэгээнтний өмнөх дүрүүд Ар халхын Дарва бандида гэдгээрээ олонд алдартай байсан нь түүхийн олон ном, сударт тэмдэглэгдэн үлджээ. Ер нь Дарва бандида гэгээнтэн Монголын хүрээ хийдийн дотор айргийн тавд багтах эртний түүхтэй, өндөр зэрэг хүндлэлтэй, бусад хийд оронд үлгэр жишээ болдгоороо алдартай байжээ.

Дарба Бандида гэгээнтэн ирэх дөрөвдүгээр сар хүртэл Монголд байх хугацаандаа эрдэм шинжилгээний хурлуудад оролцох, Дамдин янсангийн жинсрэг өргөх, цагаан сарын их хурлуудад оролцож, номын өргөл өргөх зэрэг арга хэмжээнд оролцох юм байна.

Arslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
6
633994
30 эможи

Зочин
2022-01-24 07:25
Эр орондоо тавтай морил.Буян номын мөр хөөгдөөд явж байгаа энэ хүнийг бас хүндэтгэх хэрэгтэй.Манайхан мунхаг занаа болох хэрэгтэй.
Зочин
2022-01-23 20:37
соц uyd chine ulaan zasag chine alah blguidee nomgui teneguud odooch neeh yalgaa alga daa
Зочин
2022-01-23 20:35
eh orondoo tavtai moril
ИРГЭН
2022-01-23 20:21
УЛС ТӨРЧИДИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЭНҮҮД СОНГУУЛИАР АШИГЛДАГ БОЛСОН БН БИЛЭЭ, ЗҮГЭЭР МӨРӨӨРӨӨ БУЯН НОМОО ХӨӨВӨЛ БОЛОЖ БН, ТҮҮНЭЭС ЯДАРСАН ИРГЭДИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭЖ УЛС ТӨРИЙНХӨНТЭЙ НИЙЛЭЖ МӨНГӨ ЦОХИДГОО БОЛЬ
дүрдээ орсон пидду вэ
2022-01-23 19:57
зайл
зочин
2022-01-23 16:16
Соцын 70 жилд яагаад гэгээнтнүүдийн хойд дүр төрсөнгүй вэ
Зочид
2022-01-23 15:18
Энэ одоо ирээд юу хийх бол авилгачдыг хашраах болов уу
keyboard_arrow_up