Нэгдүгээр хороолол орчимд агаар хамгийн их бохирдолтой байна
Өнөө өглөө 09.45 цагийн байдлаар Нэгдүгээр хороолол (267), Толгойт (110), Монгол газар (112), Баянхошуу (122) орчимд агаар бохирдолтой, бусад цэгүүдэд хэвийн байна.
Нэгдүгээр хороололд хүхрийн давхар исэл 267 буюу маш өндөр хэмжээтэй байна. Мөн Таван буудалд агаарын чанарын үзүүлэлт 16 байхад Богд хааны ордон музей орчимд 19 байна гэж agаar.mn мэдээлэв.
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлж, дээрх үзүүлэлтийг гаргадаг.
Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр нийслэлийн агаарын чанар Хайлааст орчим “Их бохирдолтой”, I хороолол, Баруун дөрвөн зам орчим “Бохирдолтой”, бусад цэгт “Бага бохирдолтой” түвшинд хүрчээ.