Цагдаагийн дүрэмт хувцастай зураг ашиглан ЗАЛИЛАН хийсэн байж болзошгүй байна
2022 оны 1 сарын 22
Иргэн М нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн дүрэмт хувцастай зураг ашиглан цахим орчинд "Зээл олгоно", "Жолооны үнэмлэх гаргана" гэх зар байршуулж, залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн иргэд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандахыг мэдэгдлээ.
Уг хэргийг үйлдсэн иргэн "Буруу хэрэг хийсэндээ гэмшээд уучлал хүсэж байна" хэмээн ярив.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
633981
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс