Үлээх шаардлагагүйгээр “согтуурлын зэргийг“ тодорхойлно

2022 оны 1 сарын 21

Arslan.mn

Ковид-19 цар тахлын улмаас согтуугаар замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарын согтуурлын хэмжээ, гэмт хэргийн зөрчлийг шалгахад хүндрэлтэй болсон. Иймд Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох зорилгоор БНСУ-д үйлдвэрлэсэн IBLOW-10C тандагч багажийг 25 ширхэгийг захиалан авч хүлээлгэн өглөө. 

Халдвар тараах эрсдэлтэй гэж үзэн жолооч нар зарим тохиолдолд үлээх багаж ашиглахаас татгалздаг. Тэгвэл согтуурлын зэрэг хэмжигч багаж нь үлээх шаардлагагүйгээр хүний бие болон болон гарт хүрэлцэхгүйгээр ашиглах боломжтой. 

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолооодож байгаа эсэхийг тогтоохдоо халдвар хамгааллын дэглэмийг зөрчихгүйгээр согтуурлын хувь хэмжээг тогтоох давуу талтай гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
633976
6 эможи

Зочин
2022-01-22 11:41
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бол танд бөөрөө 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх боломж байна. Фортис эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна. Эмч ээ, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахын тулд тэд таны визний тодорхой хэсгийг төлж, хагалгаанд орохын тулд визний төлбөрийг төлж, хагалгааны дараа шууд үлдэгдэл мөнгөө өгдөг. сонирхож байвал эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up