Замын-Үүд боомтоор аль нэг дарга, сайдынх гэлгүйгээр яг дарааллын дагуу ачааг татна

2022 оны 1 сарын 21

Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Шадар сайдаас бүх албаныханд нэг л үүрэг өгч байгаа. Энэ нь юу гэхээр ачаа барааг Эрээн боомтод очсон дарааллаар нь гаалийн бүрдүүлэлт хийх. Аль нэг дарга, сайдынх гэлгүйгээр яг дарааллын дагуу татна шүү гэдэг үүрэг өгсөн” гэлээ.

Харин төмөр замын тээврийн талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга н.Батмөнх “Өргөн царигаар Эрээн өртөөнөөс чингэлэг болон бусад ачааг татан авах чиглэлээр мөн нарийн царигаар экспортын чиглэлд хятад болон гуравдагч орон руу явуулах чиглэлээр Хөх хотын төмөр замтай харилцан ярилцаад явж байна. Хараахан шийд гараагүй байгаа" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
633968
3 эможи

Зочин
2022-01-24 21:27
shal hudlaa
Зочин
2022-01-21 20:01
яг харагдах байлгүй
zochin zochin
2022-01-21 15:20
Ard tumnee ajilgui bolgodog uls mongold l bdg.... arai yu..
keyboard_arrow_up