Д.Батмөнх: Мал аж ахуйн салбарт цогц бодлого хэрэгжүүлж байна

2022 оны 1 сарын 21

Arslan.mnӨвөлжилт, мал аж ахуйн салбарын цаг үеийн байдал, салбарын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс тодруулав.

-Цаг уурын байгуулллагаас саяхан нийт нутгийн 50 хувь цастай байгаа тухай мэдээллээ. Өвөлжилтийн байдал энэ жил ямар байна вэ?

-Нийт нутгийн хэмжээнд өвөлжилтийн байдал харьцангуй тайван, тогтвортой, өвс тэжээлийн хангамж, хүрэлцээ зах зээл дээр боломжийн байна. Өвөл, хавар өвс тэжээлийн хангамжийн асуудал хамгийн чухал байдаг. Яамнаас Засгийн газарт өвөлжилт, хаваржилтын нэгдсэн дүнгийн тайланг жил бүр өгдөг. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-ны өдөр оруулсан тайлангийн дүнгээр 2021-2022 оны өвөл отроор 8.4 сая толгой мал өвөлжих зохицуулалтыг бид авсан. Нийтдээ 67.1 сая толгой мал өвөлжиж, хаваржих зохицуулалтын арга хэмжээг авсан.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр нийтдээ 67.3 сая толгой мал тоологдсон. Засгийн газарт танилцуулсан дүн 67.7 сая толгой мал байгаа. Үндсэндээ яамнаас гаргасан дүгнэлт аймаг, орон нутагтай хамтарч ажилласан тооцоо тодорхой байдлаар тулж байгаа. Малын хамгийн их нь буюу 30.5 сая толгой мал Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ зэрэг аймгийн төвийн бүсэд өвөлжих байдлаар зохицуулсан. Баруун бүсэд 15.5 сая толгой мал, зүүн бүсэд 12 сая, говийн бүсэд 9.3 сая толгой мал өвөлжинө.

 

-Төвийн бүсэд хамгийн олон мал өвөлжихтэй холбоотойгоор бэлчээр, тэжээлийн хангамжийн асуудал гарч байгаа юу?

-Тийм ээ, төвийн бүсэд хамгийн олон мал өвөлжих зохицуулалттай холбоотойгоор тэжээлийн хангамж нэлээн хүнд байдаг. Өнгөрсөн жил зуншлага сайн байсантай холбоотойгоор өвс тэжээлийн хангамжийг бэлтгэх ажлыг сайн зохион байгуулсан. Үүнийг ер нь 2 түвшинд зохион байгуулдаг. Нэгд, малчдын түвшинд бэлтгэдэг. Өнгөрсөн онд сүрэл, өвс, ногоон тэжээл, гар тэжээл, давс, дарш, хужир бэлтгэх ажлыг малчид 92 хувь бүрдүүлсэн. Ногоон тэжээлийн хангамжийг бүр илүү, өндөр хувиар бэлтгэсэн. Хоёрт, аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бэлтгэх байдаг. Энэ нөөцийг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд доод тал нь нийт малын 30 хүртэл хувийг буюу малыг доод тал нь 3 хоног тэжээх тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг. Энэ ажлыг ХХАА-н сайдын 2016 онд гаргасан зааврын дагуу зохион байгуулдаг.

 

 

Ногоон тэжээлийн бэлтгэл өмнөх жилүүдийнхээс 2-3 дахин нэмэгдсэн. Малчдын бэлтгэснээс гадна, газар тариалан болон гурилын үйлдвэрлэлээс мөн ногоон тэжээл 280 мянга орчим тонн гарсан. Үүнийг 2021-2022 оны өвөл, хавар мал аж ахуйд ашиглах боломжтой. Одоо бидний барьж буй гол зорилго бол малын зүй бус хорогдол маш бага, гарсан төл болгоныг бүрэн бойжуулах явдал юм. Ийм боломж энэ онд байгаа. 

 

 

 

 

Энэ жил отроор 8.4 сая толгой мал өвөлжиж байна.

 

-Бэлчээрийн хомсдол зэргээс шалтгаалж оторлох малчид, малын тоог багасгаж цөөлөх бодлогыг яам барьж байгаа юу?

-Энэ жил өнгөрсөн оныхтой харьцуулахад оторлож буй малчдын тоо 7.6 мянга, малын тоо 3.3 саяар багассан. Ингэж буурсан нь сайн үзүүлэлт гэж бид үзэж байгаа. Яагаад гэвэл, өвөл хаврын үед отор нүүдлийг тэр болгон аймаг, сумын нутаг дамжуулан хийх тохиолдолд малчид болон төр, захиргааны байгууллага, яаманд бол хүндрэлтэй ажлууд гардаг. Тийм учраас ноднингийн 9 дүгээр сард Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ийн сайдын хамтарсан албан даалгаврыг гаргасан.

Малын гоц халдварт өвчинтэй холбоотойгоор отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах тодорхой арга хэмжээ авсан. Энэ ажлын үр дүнд, нөгөө талдаа өнгөрсөн онд зуншилга сайн байснаар отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнийг үндсэнд нь зохицуулах арга хэмжээг бүрэн авсан. Хоёр жишээ хэлэхэд, Дундговь аймаг жил бүр 1 сая толгой малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулдаг. Дээр нь Өвөрхангай аймагт мөн оторлох малын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж Булган зэрэг бусад аймгийн нутагт отроор өвөлжиж хаваржуулах ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд Дундговь, Өвөрхангай аймгийн малчид орон нутагтаа өвөлжиж хаваржина. Энэ нь бусад аймаг, орон нутаг, малчид иргэд аль аль талдаа хүндрэл багатай байх зохицуулалтыг хийгээд байна.

Ер нь бол, таны асууснаар өөр аймгийн нутагт оторлох байдлыг багасгасан. Жишээ нь, Баянхонгороос Дорнод явдаг байсныг хаасан. Орон нутагт нь зохицуулалт хийсэн учир энэ жил харьцангуй бага байгаа. Яамнаас гаргасан албан тоот даалгаврын дагуу аймаг, орон нутаг гэрээ байгуулаад өөр аймаг, сумын нутагт оторлож байгаа. Гэхдээ энэ жил харьцангуй бага байгаа.

 

-Манай улсад отрын хэдэн бүс нутаг байдаг вэ?

-Орон нутагтаа өвөлжиж, хаваржих нь байгаль цаг уурын нөхцөл байдалтай шууд холбоотой. Нөгөөтээгүүр өвс, тэжээлийн бэлтгэлийг сайн хангасантай холбоотой. Энэ хоёр хүчин зүйлийн үндсэн дээр малчид, иргэд орон нутагтаа өвөлжиж байгаа. Манай орны хувьд, Говьсүмбэр аймгийн Малахын тал, Хэнтий аймагт Хэрлэн Баян-Улаан, Хэрлэн, Булганы Баяннуур гээд нийтдээ 783 мянган га талбай бүхий аймаг дундын отрын 9 бүс нутаг байдаг. Эдгээр бүс нутагт өнөөдрийн байдлаар 1.2 сая толгой мал өвөлжиж байна. Энэ нь отрын тусгай бүс нутгууд юм.

Дээр нь орон нутаг дахь тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газар, мөн аймаг орон нутагтаа оторлож байгаа. Түүнээс гадна аймаг дундын, сум дундын нутагт оторлож байгаа. Ер нь яамнаас барьж буй гол бодлогын арга хэмжээ гэвэл аймаг, сумдад отрын нөөц нутаг байгуулах юм. 2019 оноос хойш яам, Швейцарын Хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтраад сумын болон сум дундын нөөц нутгуудыг тогтоох судалгааг 8 аймгийн нутагт хийсэн.

 

Ноднин судалгааны дүнг гаргаж, 6 аймгийн 37 суманд отрын нөөц нутаг байгуулах боломжийг бүрдүүлсэн.

 

 

Өөрөөр хэлбэл, аймаг орог нутаг дотроо 1.9 га талбайд отрын нөөц нутаг байгуулах боломжтойг гаргасан. Энэ ажлыг бид Газрын харилцаа, геодези зураг зүйн газартай хамтран зохион байгуулсан. Энэ талаар мөн орон нутгийн ИТХ-ууд шийдвэр гаргасан. Отрын нөөц нутгийг бид Засгийн газрын (аймаг дундынболон орон нутгийн (сум дундын) гэсэн 2 түвшинд зохион байгуулж байна. Ингэснээр сумын түвшинд, сум дотроо буюу сум хооронд отрын нөөц нутаг байгуулах ажлыг сумын ИТХ-ын эрх мэдлийн хүрээнд аймаг дотроо зохион байгуулж зохицуулах боломжийг гаргаж өгч байгаа юм. Энэ чиглэлийн ажлыг бид цаашид өргөн хүрээнд зохион байгуулна. Ийнхүү аймаг, сум дотроо отрын нөөц нутагтай болсноор малын шилжилт хөдөлгөөн, отрыг зохицуулах боломжтой болж байна. Нөгөө талдаа өвөл, хаврын улиралд гардаг цаг агаарын хүндрэл, эрсдэлийг даах орон нутгийн чадавхыг дээшлүүлж буй юм.

 

 

-Нийт толгой малын хэд нь төллөх мал байна вэ?

-Энэ тоог одоогоор нарийвчлан гаргаагүй. Бид саяхан урьдчилсан дүнгээ авсан гэж түрүүнд хэллээХэчнээн тоо толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас эхлээд нарийвчилсан тоо ирэх сарын 15 гэхэд гарна. Тэгээд дугаар сарын 20-доос төллөх малын тоог гаргах юм. Ер нь бол малын суурь тоо сүүлийн жилүүдэд тогтвортой байгааГэхдээ ямааны тоо үндсэндээ 2 хувиар буурсан. Сүүлд 1.3 сая толгойгоор цөөрөөд байгаа. 1.3 сая гэдэг их тоо. Хонины тоо толгой 1 саяар өссөн.

 

-Ямааны тоо цөөрч байгаа нь ямар шалтгаантай байна вэ?

-Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор малчид ямаагаа цөөрүүлж, нэг ямаанаас авах ашиг шимээ дээшлүүлж байна. Ер нь орон даяар сайн үүлдрийн мал худалдан авах, үржил слекцийн ажлын цар хүрээ өргөжиж байгаа. Ингэснээр малын чанарыг сайжруулах кампанит ажил эхэлсэн.

 

-Малын тоо толгойн албан татварын хууль энэ оноос хэрэгжиж байгаатай холбоотойгоор татварын орлогыг орон нутагт нь төвлөрүүлж, эргээд малчдад зарцуулах зэрэг өөрчлөлт орсон. Энэ байдал хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Дээрх хуулийн дагуу хуримталсан хөрөнгийг Сум хөгжүүлэх санд төвлөрүүлээд Төсвийн тухай хуульд заасан ажлуудад зарцуулах эрхийг орон нутгийн ИТХ-д өгсөн. Энэ нь мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын чанарыг сайжруулах, зун, намрын бэлчээрийг ашиглах, худаг ус гаргах, хур тундасны ус хуримтлуулах зэрэг мал аж ахуйн салбарт ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй байсан шинэ зүйлсэд зарцуулж, хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлж байгаа.Цаашдаа малчид хамтран мал аж ахуйгаа хөгжүүлэх, дундын бэлчээрээ ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлогын шинэ ажил эхэлж байгаа юм.

Хуулийн дагуу 2 хүртэлх га газрыг бид үнэ төлбөргүй ашиглах зохицуулалтыг хийнэ. Ингэж чадвал малчид өвөлжөө, хаваржаа дээрээ 1 га талбайд малын тэжээл, 1 га талбайд нь хадлан бэлтгэх боломж бүрдэнэ. Ялангуяа ойт хээр, өндөр уулын бүсэд. Говийн бүсэд бол үндсэндээ 1 га талбай байгаа. Тэндээ ногоон тэжээлээ тарьж ургуулж болно. Ингэхээр малчдын өвөл, хаврыг даван туулах чадамж сайжирна. Төр, засгаас мал аж ахуйн салбарт баримтлах бодлого ийм байдлаар цогц хэрэгжээд явж байгаа юм.

Малын тоо толгойн албан татварын хуулийн дагуу бол зун, намрын бэлчээр сайжирна. Учир нь тэр чинь дундын өмч. Нийтийн өмч. Тэнд мал таргална, мал өснө. Тэгэхээр тэнд бэлчээрийн менежментээ сайжруулна. Энэ бэлчээрийг бид өнжөөнө, энийг ашиглана, энийг өвөл, тэрийг намар ашиглана гэж хуваарилаад хөрөнгө оруулна. Тэрийгээ ойжуулж, нөхөн сэргээж болно.

Яамнаас хийж хэрэгжүүлж буй бас нэг том бодлогын ажил бол орон нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ-ын чадавхыг сайжруулах үүднээс бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна. Ингэснээр тухайн байгууллага мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх ажилд бүрэн оролцож, ойлгож, хамтарч ажиллана. Өмнө нь зөвхөн аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтарч ажилладаг байсан бол одоо өөр болж байна гэсэн үг.

-Танай яамнаас жил бүр аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Ямар үр дүн гарч байна вэ?

-Энэ бол бидний хийж байгаа хэрэгжүүлэх гол бодлогын нэг. ХХААХҮ-ийн сайд аймгийн Засаг дарга нартай жил бүр, нэг бүрчлэн гэрээ байгуулан ажиллаж, энд гол гол асуудлаа оруулж өгч байгаа. Тухайлбал, ургамал хамгаалалд улсын төсвөөс тодорхой хөрөнгө гаргалаа. Үүн дээр орон нутгийн Засаг дарга хэдэн төгрөгийн төсөв гаргаж, хамтарсан хөрөнгө оруулалтаар асуудлыг шийднэ. Заримыг нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүрэн шийднэ. Ер нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төсвийн тухай хуулиар орон нутгийн эрхлэх асуудлыг хүрээ, чиг үүргийг тодорхойлж өгсөн байгаа. Тэгэхээр төсвөөс мал аж ахуй, хөдөө аж ахуйг хөгжүүлэх бие даасан эрх нь нээгдэж, цаашдаа хөгжих суурийг нь бүрэн бэлдэж байна.

 

 

-Та түрүү малчдад 1-2 га газрыг ашиглуулж буй гэлээ. Энэ чухал юм шиг байгаа юм. Гэхдээ энэ байдлыг эрхзүйн хувьд яаж бүрдүүлэх вэ?

-Малчид одоо зөвхөн өвөлжөө, хаваржаагаа эзэмших эрхтэй байгаа. Газрын тухай хуулиар 2 га газар ашиглах зохицуулалт орвол маш том боломж нээгдэнэ. Бид энэ асуудлыг санал болгосон, яаж шийдэх нь УИХ-ын эрхийн асуудал. Энэ асуудлыг шийдвэл малчдын өвөл, хаврыг даван туулах чадавхи харьцангуй өснө. Энэ дээр төрийн дэмжлэг юу байх вэ гэхээр орон нутгаас өвөлжөө, хаваржааныхаа газарт хашаа барих боломжоор хангах юм. Мөн бодлогын түвшинд үрийн аж ахуй байгуулж, ногоон тэжээлийн үрээр дэмжих зохицуулалт хийнэ.

Өнгөрсөн жилээс импортоор тодорхой хэмжээний үр авч, малчдад тодорхой болзол, нөхцөлтэйгөөр олгосон. Ургац маш сайн авсан байна билээ. Энэ мэтээр асуудлыг шийдэх юм бол мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангах боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ цаг агаарын өөрчлөлтөөс хамаарсан гамшигт үзэгдлээс сэргийлэх, түүнд бэлтгэх системийг юуны өмнө хийх ёстой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633951
0 эможи

Mongol news
2022-09-21 13:01
Мөнгөний төлөө бөөрөө зарж, эрүүл саруул байх зөв газраа хайж байгаа хүмүүс та Фортис эмнэлэгтэй холбогдож, бид таны бөөрийг 760000 доллараар худалдаж авах боломжтой [fortis.hospital.in@gmail.com ]
Mongol news
2022-09-21 13:00
Мөнгөний төлөө бөөрөө зарж, эрүүл саруул байх зөв газраа хайж байгаа хүмүүс та Фортис эмнэлэгтэй холбогдож, бид таны бөөрийг 760000 доллараар худалдаж авах боломжтой [fortis.hospital.in@gmail.com ]
Зочин
2022-01-22 11:46
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бол танд бөөрөө 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх боломж байна. Фортис эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна. Эмч ээ, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахын тулд тэд таны визний тодорхой хэсгийг төлж, хагалгаанд орохын тулд визний төлбөрийг төлж, хагалгааны дараа шууд үлдэгдэл мөнгөө өгдөг. сонирхож байвал эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up