УБТЗ-ын албаны даргыг хахууль авсан хэргээр саатуулжээ

2022 оны 1 сарын 20

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр орой буюу нэгдүгээр сарын 19-нд албадан саатуулжээ.

Ж.Пунцагийг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Тэрбээр өмнө нь буюу 2014 онд Гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа гадаадын иргэнээс орчуулагчаар нь дамжуулан таван сая төгрөгийн хахууль авч, визийн хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан хэрэгт холбогдож байжээ. Уг хэрэгтээ шүүхээс нэг жил зургаан сар хорих ял шийтгүүлж байв. 

Түүнийг үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүхийн байгууллага маргааш шийдвэрлэх ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633948
2 эможи

ЭМЭЭ
2022-01-21 09:28
МАН ҮГЭНДЭЭ ОРООГҮЙ ХУВЬ ӨГӨӨГҮЙ НЭГНЭЭ ИНГЭЖ ШИЙТГЭДЭГ БОЛОЛТОЙ . НӨГӨӨХ НЬ МӨНГӨ ӨГӨӨД ДАХИЖ ИЙМ АЛДАА ГАРГАХГҮЙ ГЭЖ СӨГДӨЖ ГУЙХААР НЬ ХЯЛБАРШУУЛАН ШИЙДВЭРЛҮҮЛЭЭД ӨӨР АЛБАН ТУШААЛД ТАВЬДАГ БОЛОЛТОЙ . ЭМЭГНЭЛ СҮЙРЭЛ ЮМ ДАА
zochin
2022-01-21 07:46
Sain shalgah heregtei shuu ashig sonirholiin zurchiltei iim humuusiig turiin alband dahij tomilmoorgui bn shuu geriihen nomiin sangiin nomnuud dund ter chigeerei dollar tugrug bdag gj sonsson shuu Darvaan har tsogootoi bas nzuud сбб 0001 dugaartai Y62 iin binzen zasvar uilchilgeeg bugdiin tumur zam zohitsuuldag gj bgaa aihtar humuusdee.
Отгончимэг
2022-01-21 02:42
Яагаад урьд нь авилгал авсан хэргээр шалгагдаж 1 жил 6 сарын хорих ял авсан хүнийг ахиад өндөр албан тушаалд тавьдаг юм бол хэн ... сайн шалгаж сүлжээг гаргах нь чухал даа
Зочин
2022-01-20 19:40
Энэ хүнийг ямар хүн нь хөөцөлдөөд албан тушаалд тавиад бдгийг олох хэрэгтэй, тэр нөхөр бол 76 гаас гарч ирнэ. Тэрэнтээ нь хамт шалга, арга хэмжээ тооц, даварсаар даварсаар ....гэдэг болж бна шүү
keyboard_arrow_up