“СҮҮ“ ХК баглаа боодлын дутагдалд оржээ
2022 оны 1 сарын 20
Үндэсний үйлдвэрлэгч "Сүү" ХК мэдэгдэл гаргасан байна. Үүндээ гадаад зах зээлээс худалдан авдаг зарим түүхий эд болон сав, баглаа боодлын дутагдалд орсон тухайгаа мэдэгджээ.
Мэдэгдэлд "...гаалийн хүндрэлтэй нөхцөлд түүхий эд, сав баглааны нөөцөө зохих хэмжээнд бүрдүүлсээр ирсэн. Бид тодорхой хугацаанд гадаад зах зээлээс худалдан авдаг түүхий эд, сав баглааны хомстол, хязгаарлалтад ороод байна. Иймд эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэн үйлдвэрлэгч биднийг ойлгон хүлээж авна гэж найдаж байна" гэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
1
1
633945
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс